Boldmaa | |
Чидун жимс
16:12
,
2014-05-15
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Чидун жимсний тос арьс арчилгаандЧидун жимсний тосыг олон талын ач холбогдолтой гэдгийг ихэнх бүсгүйчүүд сайн мэдэх байх. Харин яаж, юунд хэрэглэвэл давуу талыг нь сайтар мэдэрч болох бол? Хариултыг нь үргэлжлүүлээд уншаарай. 1. Хуурай арьсыг дээд зэргээр чийгшүүлж, өвдөг, тохой хэсгийн арьсыг зөөлрүүлэхээс гадна арьсыг цайруулах, чангаруулах нөлөөтэй. 4. Адилхан хэмжээний ус чидун жимсний тосыг тагтай саванд хийгээд сайн холигдтол сэгсэрнэ. Сайтар цэвэрлэсэн арьсан дээрээ түрхээд хэдэн минут иллэг хийж байгаад бүлээн усаар угаавал хуурай арьсанд чийгшил өгч чадна. 5. 1 амны халбага зөгийн бал, 1 амны халбага чидун жимсний тос, нэг өндөгний шарыг холигчинд хийж холино. Сайтар холигдсон маскаа нүүрэндээ жигд түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ нь арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх, арьсны өөрийн өнгийг сэргээх ач холбогдолтой. 6. Хэт хуурай арьстай бол “Extra Virgin” гэсэн бичигтэй чидун жимсний тосыг шөнийн тосны оронд ашиглаарай. Өглөөг зөөлөн чийглэг арьстай угтах болно. 7. Наранд түлэгдсэн арьсан дэрээ нимгэн түрхэж өгвөл шархлахаас хамгаалж, хурдан эдгэнэ. 8. Аймшигт язралтын сорвинууд минь баяртай. Чидун жимсний тос арьсыг сэргээх, нөхөн төлжүүлэх, уян хатан байдлыг сайжруулах ач тустай. Тиймээс арьс язрахаас сэргийлэхээс гадна язралт үүсэхээс хамгаалах юм. Тэдгээр арьсны асуудалтай эсвэл үүсч мэдэх хэсгүүддээ 7 хоногт гурван удаа дөнгөж халаасан чидун жимсний тосоор иллэг хийгээрэй. 9. Нэг шил чидун жимсний тос байхад нүүрний бүх будгаа арилгаж болно. Бүх гэдэгт нүдний будаг ч орно. Яг л нүүр цэвэрлэгч шиг хөвөндөө шингээгээд арчаарай. Хэрвээ нүүрээ цэвэрлэсний дараа арьсан дээрээ тос үлдээмээргүй байвал өөрийн хэрэглэдэг угаагчаар угааж болно. Гэхдээ хуурай арьстай байх тусмаа тосоо нүүрэн дээрээ үлдээх хэрэгтэй. 10. Чидун жимсний тосны найрлаганд багтдаг антиоксидант, хидрокситиросол, Е витамин нь арьсны гүнд шингэж, арьсыг чангаруулснаар үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Нүднийхээ эргэн тойронд үрчлээтэй бол чидун жимсний тосоор зөөлөн тогшиж иллэг хийгээрэй. 11. Хэрвээ өвдөг, тохойныхоо арьсыг зөөлрүүлэх шаардлагатай байгаа бол чидун жимсний тосыг далайн давстай холиод иллэг хийж болно. Мөн ваннтай усанд хэвтэхдээ 3 халбага чидун жимсний тос хийвэл биеийг тайвшруулж, бүх биед тос жигд хүрдэг. 12. Хагарсан уруулнаас залхаж байна уу? Юу тусална гээч. Тийм ээ, чиний хариулт зөв байлаа. Мэдээж чидун жимсний тос. Энгийн уруулын тоснуудаа орхиод оливын тос түрхээд унтаарай. Өглөө нь чамд үр дүн нь мэдэгдэх болно. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалууд chat Сүүлийн бичлэгүүдЭрүүл мэндэд тустай хоолЧидун жимс Эрүүл хүнс Харшил хөдөлгөх 9 зүйлс Богино хугацаанд жингээ хасах арга Нойрны тухай Тогтмол гүйлт хийх Алим жимс Зөв хооллолт Таргалалт Хөдөлгөөн Цэвэр агаар Арьс арчилгаа Найзууд |