Boldmaa | |
Харшил хөдөлгөх 9 зүйлс
08:20
,
2014-05-14
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
СТРЕССХаршил хvндрэхэд стресс нилээд vvрэг гvйцэтгэдэг. Стрессдэх, нойр муу байх аваас биеийн дархлаа муудаж харшил хvндэрнэ. Харин стрессээс гарах арга бол сайн унтах. ОРОЙН ХООЛОН ДЭЭР ВИНО ХЭТРVVЛЖ ХЭРЭГЛЭХ Архины төрлийн зvйлс нь харшлын шинж тэмдгийг гурван хувиар нэмэгдvvлдэг байна. Жишээ нь харшлын улмаас vvссэн нус гоожих, нvд улайх зэрэг шинж тэмдгvvд ихэсдэг юм. ХОЦОРЧ ЭМ УУХ Харшил эхлэхээс өмнө эм уувал эмний vйлчилгээ илvv сайн байдаг. Харшлын улирал эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс эм ууж эхлэх хэрэгтэй. ОРОН ДЭЭРХ ТООС ШОРОО Орон дээрх тоос шороо нь харшил хvндрэх шалтгаан болно. Учир нь ор дэвсгэрийн даавууны шороо тоос гvйцэд цэвэрлэгдэхгvй байх нь орондоо орсон хойно хамар битvvрэх шалтгаан болдог юм байна. Тиймээс даавуугаа гvйцэд цэвэрлэхийн тулд халуун усанд угаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл угаалгын машиныхаа градусыг нэмэх хэрэгтэй гэсэн vг. УРГАМАЛ Харшлын 75 хувь нь ургамлаас vvдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнvvд баталсан. Харшлаа хvндрэхээс сэргийлэх vvднээс гэрийнхээ ургамлыг аль болох гадаа байлгавал сайн. ХАРШЛЫН ЭМЭЭ ОРОЙ УУХАА МАРТАХ Харшлын эмний vйлчлэлийг сайн хvртэх арга нь орой унтахаасаа өмнө эмээ уух явдал. Шөнийн цагт эм бvхий л биеэр тархан маргааш өдөр таны хамар битvvрч, нус гоожихоос сэргийлнэ. УСАН БАССЕЙНД ОРОХ Харшлыг хvндрvvлэгч нь усан бассейн бус харин усанд байгаа хлор юм. ТАМХИНЫ УТАА Тамхины утаа хажууд байгаа хvмvvстээ хичнээн их хортой болох талаар хvмvvс ярьдаг. Тэр дундаа харшилтай хvмvvс илvv их мэдрэмтгий байдаг тул утаанаас болж харшил хvндрэх нь бий. УСАНД ОРОХГVЙ БАЙХ Нэгэнт гэрт шороо тоос орчихвол таныг байнга зовоох болно. Тиймээс шороо тоос гэрт орохоос сэргийлж гэртээ орж ирэх бvрдээ усанд орж хэвшээрэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалууд chat Сүүлийн бичлэгүүдЭрүүл мэндэд тустай хоолЧидун жимс Эрүүл хүнс Харшил хөдөлгөх 9 зүйлс Богино хугацаанд жингээ хасах арга Нойрны тухай Тогтмол гүйлт хийх Алим жимс Зөв хооллолт Таргалалт Хөдөлгөөн Цэвэр агаар Арьс арчилгаа Найзууд |