Boldmaa

Цэвэр агаар

Амьсгалж байгаа агаараа бид өөрчлөх боломжгүй. Гэхдээ муу зуршлаа орхиж, уушгиа байнга хамгаалахыг бол бид харин чадна шүү. Нэгэнт л өөр улс руу орхиж явах боломжгүйгээс хойш эдгээр эрүүл хэв маягаар уушгиа цэвэрлэж байх нь чухал. Бохир агаараас уушгиа хэрхэн хамгаалах вэ? 1) Амьдралын хэвшлээ өөрчил -Махны хэрэглээгээ багасга -Улаан буудайн үр тариан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалз -Өглөө бүр босоод амьсгалын дасгал тогтмол хий -Амьсгалын дасгал хийх боломжгүй үедээ удаанаар амьсгаа авч, удаанаар гаргаж дасгал хийх -Тамхи татаж буй хүмүүсээс аль болох хол байх /Тамхигүй орчинг эрхэмлэх/ 2) Ахуйн хэрэглээгээрээ амьсгалаа бохирдуулуузай -Агааржуулагч цацлагын хэрэглээг багасгаарай. Маш хурдан цацаад аль болох 00-ийн өрөөнөөс хурдан гараарай. Хэрэв боломжгүй бол нэг удаагийн маск аваад тавьчих. -Орон сууцуудад цацагддаг шавьж устгалын бодисууд уушгинд багагүй хор нөлөөтэй. Тиймээс цацуулсны дараа 3-4 цаг аль болох гэртээ байх хэрэггүй. Гэртээ ирээд цонхоо онгойлгож агаарын солилцоо явуулах хэрэгтэй. 3) Гэрийнхээ агааржуулалтын системийг сайжруул -Аль болох олон цэцэг тарих -Агаар чийгшүүлэгчийг өдөрт 1-2 цаг асаах 4) Тамхинаас гар -Нэгэнт утаа биднийг өдөр шөнөгүй хордуулж байхад дээрээс нь тамхи татаж уушгиа нэмж зовоохыг хүсэхгүй байгаа л бол зоригтой шийдвэр гарган тамхинаас гараарай. Гэр бүл, үр хүүхдээ дам тамхидалтын золиос болгохоос сэргийлээрэй. -Тамхинаас гарахаас шийдсэн бол шингэн зүйл сайн уугаарай. -Хэрвээ чи саяхан тамхинаас гарсан бол том баяр хүргэе. Гэсэн ч тэр нь уушгиа гэмтээж амжаагүй гэсэн үг биш учраас хэрхэн эрүүлжүүлэх тал дээр анхаарал тавиарай. 5) Гарын доорх аргаар ч уушгиа хамгаалж болно • Гэртээ цэвэрхэн алчуур усанд базаад энд тэнд тавих • Өдөр бүр тоосоо арчих • 7 хоногтоо нэг удаа гэр бүлээрээ модтой газар гарч өнжих, явган алхах • Нэг зүсэм нимбэг болон лайм жимстэй ус тогтмол уух • Саунд орж, хороо гадагшлуулах • Зуун настын бэлдмэл уух гэх мэт аргуудыг тогтмол хэрэглээрэй.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


chat



Сүүлийн бичлэгүүд

Эрүүл мэндэд тустай хоол
Чидун жимс
Эрүүл хүнс
Харшил хөдөлгөх 9 зүйлс
Богино хугацаанд жингээ хасах арга
Нойрны тухай
Тогтмол гүйлт хийх
Алим жимс
Зөв хооллолт
Таргалалт
Хөдөлгөөн
Цэвэр агаар
Арьс арчилгаа

Найзууд




:-)
 
xaax